Өнөөдөр: 2017-10-17
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Мэдээ
2005-12-01

Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal

Монголын Үндэсний Телевиз:

 МҮТВ-ийн удирдлагатай удаа дараа уулзсаны дагуу МҮТВ-ээр 10 минутын захиалгат нэвтрүүлэг бэлтгэж 2005 оны 06-р сарын 22-ны өдөр орон даяар цацсан болно.
 2005 оны 05-р сарын 25-нд МҮТВ-ээр нэвтрүүлдэг “Нээлттэй Форум” шууд ярилцлагад ТББ-уудыг төлөөлж АБТ-ийн захирал Г. Ундрал оролцсон бөгөөд “Татвар” сэдвээр явагдсан уг нэвтрүүлгийн дундуур 1%-ийн татварын асуудлаар олон нийтэд ойлголт өгсөн.
 2005 оны 07-р сарын 15-ны “Өглөө” хөтөлбөрийн “Зочины цаг”-т АБТ-ийн ажилтан Б. Оюунгэрэл уригдаж “1%-ийн татвар”-ын талаар олон нийтэд мэдээлэл хийв.
STV-1:
1. 2005 оны 05-р сарын 10-нд 1 удаагийн давтамжтай Жаргалан студиэс бэлтгэдэг “Open Talk” нэвтрүүлэгт тус байгууллагын захирал Г. Ундрал “1%-ийн татвар”-ын асуудлаар 50 минутын турш чөлөөт ярилцлага хийлээ.
2. АБТ-ийн захирал Г. Ундрал Нийслэлийн Татварын Газрын мэргэжилтэн Ганболд нар “Чөлөөт ярилцлага” нэвтрүүлэгт уригдаж 1%-ийн татвар болон ТББ-уудын татварын асуудлаар санал бодлоо солилцлоо.

ТВ-25

2005 оны 05-р сарын 15-нд 1 удаагийн давтамжтай 45 минутын “Иргэншлийн төрх” нэвтрүүлэгт “1%-ийн татварын санаачлага”-ын талаар төр болон 1%-ийн татварын Эвсэлийн гишүүд болох ТББ-уудын төлөөлөл оролцов. Уг нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б. Мөнхтуяа, ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн С. Төрбаяр, Ардчиллын Боловсрол Төв, Монголын Мэдээллийн Сүлжээ, Монголын Урлагийн Зөвлөл, Зориг сан, Монголын Байгаль Орчны ТББ-ын Холбоо, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо тус тус оролцсон.

ИЙГЛ ТВ

Ийгл ТВ-ийн зүгээс “1%-ийн татвар”-ын санаачлагыг дэмжин хүлээн авч, өдөр тутам явагддаг “Зочны цаг” нэвтрүүлгийн урилгаар дараах хүмүүсийг урьж оролцуулсан.
АБТ-ийн захирал Г. Ундрал, 2005 оны 06-р сарын 09-нд
УИХ-ын гишүүн А. Бакей, 2005 оны 06-р сарын 16-нд
Эмэгтэй Удирдагч сангийн тэргүүн М. Болормаа, 2005 оны 06-р сарын 17-нд
МБОТББХ-ны тэргүүн Ж. Батболд, 2005 оны 06-р сарын 15-нд тус тус оролцож, иргэдээс утсаар тавьсан асуултуудад “1%-ийн татвар”-ын асуудлаар хариулт өгч, харилцан ярилцсан нь олон нийтийн анхаарлыг уг асуудалд төвлөрүүлж чадсан нэвтрүүлэг болсон гэж үзэж байна.

ТВ-5:
1. 2005 оны 06-р сарын 22-нд 1 удаагийн давтамжтай “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт АБТ-ийн захирал Г. Ундрал оролцож 1%-ийн татварын ач холбогдлын талаар ярив.
2. 2005 оны 06-р сарын 28-нд “Зочны цаг” нэвтрүүлгээр АБТ-ийн захирал Г. Ундрал уригдаж “1%-ийн татвар”-ын асуудлаар ярилцлага хийв.

ТВ ролик:
“1%-ийн татвар”-ын Албан бус эвслийн гишүүд “1%-ийн татвар”-ын агуулгыг илэрхийлсэн богино хугацааны сурталчилгааны роликийн талаар хэд хэдэн сценари боловсруулж, харилцан зөвшилцсөний дагуу 1%-ийн татварын тухай 30 секундын рекламны сурталчилгааг захиалгаар бэлтгэсэн. Уг роликийг дараах ТВ-үүдээр тус бүр 3 удаагийн давтамжаар нэвтрүүллээ. Монголын Үндэсний ТВ, UBS TB, TV-5, 25-р суваг.

Монголын Үндэсний Радио
1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн оролцоотойгоор 50%-ийн хөнгөлөлттэй үнээр бэлтгэн боловсруулсан 20 минутын 3 удаагийн давтамжтай нэвтрүүлэг бэлтгэж сонсогч олон түмэнд цацав.
2. 2005 оны 06 сарын 02-нд Хурд агентлагийн 20, 21, 22 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр “1%-ийн татвар”-ын талаар мэдээлэл хийв.

107,5 Радио:
ХБИБҮХ-ны гадаад харилцаа хариуцсан ажилтан Ж. Бадамхандын урилгаар 2005 оны 06-р сарын 07-нд “Амьдралын тойрог” нэвтрүлэгт “ТББ-ууд ба 1%-ийн татвар” сэдвээр оролцсон.

Өдөр тутмын сонинууд:

Өдөр тутмын 3 сонингоор дамжуулан Өдрийн сонинд -2 удаа, Зууны мэдээ сонинд-3 удаа, Өнөөдөр сонинд-3 удаа нийт 8 удаа тут тус 1%-ийн татварын талаарх мэдээ, мэдээлэл, нийтлэлийг олон нийтэд хүргэлээ.

Өдрийн сонин:
 2005 оны 06-р сарын 07-ны “Татвар Та” буланд “1%-ийн татвар гэж юуг хэлээд байна вэ?” сэдэвтэй нийтлэл
 2005 оны 06-р сарын 21-ний “Өдрийн сонины тодруулга” буланд “УИХ-ын гишүүд ТББ-уудыг дэмжиж байна” сэдэвтэй нийтлэл

Өнөөдөр сонин:
 2005 оны 05-р сарын 20-ны №119 дугаарт “1%-ийн татварын механизм Монголд ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх хүчтэй хэрэгсэл болно”, нийтлэл
 2005 оны 05-р сарын 24-ний №122 дугаарт “1%-ийн татварын хуулийг Төв болон Зүүн Европын орнуудад боловсруулсан үйл явц” нийтлэл
 2005 оны 06-р сарын 16-ны өдрийн №141 дугаарт”1%-ийн татварыг дэмжих лобби бүлэг байгуулагдав” мэдээлэл

Зууны мэдээ сонин:
 2005 оны 06-р сарын 13-ны №137 дугаарт “Унгарын өвөрмөц туршлага ба 1%-ийн эрх мэдэл” нийтлэл
 2005 оны 06-р сарын 17-ны №141 дугаарт “УИХ шинэ лобби бүлэг байгуулав” мэдээ
 2005 оны 07-р сарын 18-ны №169 дугаарт “1%-ийн татварын хуулийг дэмжих эсэх нь манай улс ямар засаглалтай байгааг тодорхойлно.” Нийтлэлүүдийг тус тус гаргасан.




Дээш  |  Буцах
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.